Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо.

Энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”д хоёр тал онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах