Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол” гэдэг нэрийн уг гарвалыг тайлбарлажээ

Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа нэрийг өөрчлөх тухай санаагаа дэлгэсэн билээ. Ингэхдээ “стан” төгсгөлийг гээж “Казах эли” буюу Казахуудын нутаг гэсэн хувилбарыг гаргаж ирсэн юм. Тэгвэл энэхүү түрэг хэлний “эли” гэх үгийн уг гарвалыг тайлбарлах явцдаа “Монгол

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол” гэдэг нэрийн уг гарвалыг тайлбарлажээ
“Монгол” гэдэг нэрийн уг гарвалыг тайлбарлажээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа нэрийг өөрчлөх тухай санаагаа дэлгэсэн билээ.

Ингэхдээ “стан” төгсгөлийг гээж “Казах эли” буюу Казахуудын нутаг гэсэн хувилбарыг гаргаж ирсэн юм.

Тэгвэл энэхүү түрэг хэлний “эли” гэх үгийн уг гарвалыг тайлбарлах явцдаа “Монгол” нэрийн уг гарвалыг мөн шинээр тайлбарлажээ.

“Мөнги-эли” нь эртний Түрэгийн хаадын бодож олсон “Мөнхийн улс орон” гэсэн үг гэнэ.

Казахстаны профессор Талас Омарбековын тайлбарлаж байгаагаар “Монгол” нэр нь түрэг хэлний “Мөнги-эли” гэсэн үгийн сунжирсан хэлбэр гэжээ.

“Мөнги-эли” нь эртний Түрэгийн хаадын бодож олсон “Мөнхийн улс орон” гэсэн үг гэнэ.

Тэд энэ нэрэн дор өнө удаан орших хүчирхэг Түрэг улсыг бий болгох мөрөөдөлтэй байсан аж. Харин түүхийн явцад энэ санаа нь биелээгүй ба хожим Чингис хаан өөрийн нэгдсэн улсыг байгуулаад энэ нэрийг ашигласан гэсэн санаа дэвшүүлжээ.

Хуваалцах