Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Германы Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Германы Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт 2014 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо болов. Манай талын төлөөлөгчдийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Германы Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Германы Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Монгол, Германы Гадаад яамд хоорондын зөвлөлдөх уулзалт 2014 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо болов. Манай талын төлөөлөгчдийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, германы талыг Холбооны ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч, Элчин сайд П.Прюгел нар тэргүүлэн оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны явц, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаас гадна бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хоёр талд олон сайхан арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэж, ирэх оны гуравдугаар сард Берлин хотноо болох дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх үзэсгэлэн болох ИТБ-Берлин 2015 үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцох, мөн 2015 оны тавдугаар сард «Онлайн эрх чөлөө Эвсэл»-ийн бага хурал, долоодугаар сард AСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Талууд 2014 оны аравдугаар сарын сүүлээр Берлин хотноо болж өнгөрсөн “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагаа”-г хөгжүүлэх чиг үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн III хуралдаан, мөн Монгол, Германы Эдийн засгийн хорооны IV хуралдааны үр дүнг сайшаахын хамт ашигт малтмал, дэд бүтцийн салбарт хамтран хэрэгжүүлэх гэж буй төслүүдийн явцын талаар ярилцаж, санал солилцов.

Хуваалцах