Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Германы хамтарсан технологийн их сургууль байгуулна

Манай улс Япон улсад 1000 инженер бэлтгэх болон Монгол Германы хамтарсан технологийн их сургууль байгуулахаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь мэдээлэл технологи болон чадварлаг инженерчлэл дээр суурилах болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Германы хамтарсан технологийн их сургууль байгуулна
Монгол Германы хамтарсан технологийн их сургууль байгуулна. Зураг: МҮОНРТ

Манай улс Япон улсад 1000 инженер бэлтгэх болон Монгол Германы хамтарсан технологийн их сургууль байгуулахаар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь мэдээлэл технологи болон чадварлаг инженерчлэл дээр суурилах болсон.

Тэгвэл манай улсын засгийн газар боловсролын салбарт тэр дундаа техник технологи, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ирээдүйн боловсон хүчнээ бэлдэх тал дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар манай улсын засгийн газар Монгол Германы хамтарсан технологийн их сургууль байгуулах мөн Япон улсад 1000 инженер бэлтгэх зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байгаа юм. Одоогоор судалгааны ажил явагдаж байгаа боловч удахгүй хэрэгжилтийн шатандаа орох талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр онцоллоо.

Мөн сүүлийн гурван жилийн дотор манай улсын шинжлэх ухааны салбарын тэргүүлэгч сургууль болох ШУТИС-д гадаадын болон дотоодын санхүүжилтээр орчин үеийн зургаан лаборатори байгуулсан байна.

Хуваалцах