Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол иргэн арслан зааны соёо хил давуулахыг завджээ

ОХУ-ын Буриад улсын хилийн удирдах газрын ажилтнууд Монголоос ОХУ руу гарах гэж байсан машиныг шалгах үеэр 900 грамм жинтэй арслан зааны соёо авч гарах гэж байсан Монгол улсын нэгэн иргэнийг саатуулсан байна. Энэ талаар ОХУ-ын хилийн удирдах хэвлэлийн газрын нарийн бичгийн дарга Татьяна Вотинцева мэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол иргэн арслан зааны соёо хил давуулахыг завджээ
Монгол иргэн арслан зааны соёо хил давуулахыг завджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриад улсын хилийн удирдах газрын ажилтнууд Монголоос ОХУ руу гарах гэж байсан машиныг шалгах үеэр 900 грамм жинтэй арслан зааны соёо авч гарах гэж байсан Монгол улсын нэгэн иргэнийг саатуулсан байна. Энэ талаар ОХУ-ын хилийн удирдах хэвлэлийн газрын нарийн бичгийн дарга Татьяна Вотинцева мэдээлснийг “Восток-Телеинформ” мэдээллийн агентлаг дамжууллаа.

Шалгалт хийж байх явцад Монгол Улсын иргэн нохойндоо яс авч явна хэмээн хуурахыг оролдсон ч байцаалтын явцад эртний ховор эд зүйл цуглуулагч болохоо хүлээжээ. Тэр ч бүү хэл арслан зааны шүдийг Орос руу өөр нэг эртний эд зүйл цуглуулагчид аваачиж өгөхөөр яваа гэдгээ хэлсэн аж. Тус соёонд шинжилгээ хийлгэх түүх, соёлын үнэт зүйл болохыг нь батлуулах, үнийг нь тогтоолгохоор Эрхүү хот руу илгээсэн байна.

Түлхүүр үг:соёо
Хуваалцах