Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Испанийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Испанийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Испанийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов.

Испанийн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамтай хийсэн дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон Испанийн Гадаад хэрэг, хамтын ажиллагааны дэд сайд Гонзало де Бенито нар тэргүүлэн явуулж, хоёр талын худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын харилцаа, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тодорхой асуудлуудаар санал солилцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Хуваалцах