Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол жүжигчид тоглосон “Локи” “Марвел”-ийн хамгийн их үзэгчтэй цуврал боллоо

дээрх цувралд Б.Мөнхшүрээс гадна таван монгол жүжигчин оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол жүжигчид тоглосон “Локи” “Марвел”-ийн хамгийн их үзэгчтэй цуврал боллоо
Монгол жүжигчид тоглосон “Локи” “Марвел”-ийн хамгийн их үзэгчтэй цуврал боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Marvel” студийн “Локи” цуврал кинонд монгол жүжигчин бүсгүй дүр бүтээсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг 29 настай Б.Мөнхшүр хэмээх бүсгүй “Marvel” студи монгол эмэгтэйн дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлалын дагуу сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн юм. Түүнчлэн дээрх цувралд Б.Мөнхшүрээс гадна таван монгол жүжигчин оролцсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Энэ сарын 9-нөөс “Disney plus” стриймингээр цацагдаж эхэлсэн тус цуврал “Marvel” студийн хамгийн их үзэлттэй цуврал болж чадсан байна. Тодруулбал, “Марвел”-ийн "WandaVision" эхний өдрөө 655 мянга, "The Falcon and the Winter solider" 759 мянган хандалт авч байсан бол “Локи” цуврал 890 мянган хандалт авчээ.

Ташрамд дуулгахад, “Локи” цувралын шинэ анги долоо хоног бүрийн лхагва гарагт “Disney plus”-аар цацагдана.

Хуваалцах