Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Катарын цэргийн багийнхан хамтарсан сургалт хийнэ

Тодруулбал, энэ сарын 11-ны өдөр Тавантолгойд Катар-Монголын цэргийн багийн хамтарсан олон улсын хээрийн сургуулийн нээлт болох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Катарын цэргийн багийнхан хамтарсан сургалт хийнэ
Монгол, Катарын цэргийн багийнхан хамтарсан сургалт хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хамтарсан сургалт, дадлага удахгүй эхлэх гэж байна. Тодруулбал, энэ сарын 11-ны өдөр Тавантолгойд Катар-Монголын цэргийн багийн хамтарсан олон улсын хээрийн сургуулийн нээлт болох юм. Хоёр орны цэргүүд ийнхүү тав дахь жилдээ сургалт дадлагаа хамтран гүйцэтгэж байгаа ажээ.

Үүнээс гадна энэ сард Батлан хамгаалах яамнаас зохион байгуулах ажлуудыг товчлон хүргэж байна.

-08.06-нд ЗХЖШ-ын талбайд Афганистан улсад цэргийн хамгаалалтын ротын хоёрдугаар ээлжийн үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

-08.07-нд Төв аймгийн Алтанбулаг суманд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар "Оюутан цэрэг"-үүдээ эргэнэ.

-08.12-нд "Оюутан цэрэг"-үүд Чингисийн талбайд тангараг өргөнө. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно.

-08.21-нд ЗХЖШ-ын талбайд Афганистан, Өмнөд Судан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бүрэлдэхүүнд одон медаль гардуулах ёслол болно.


Хуваалцах