Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Казакстаны бизнес уулзалт боллоо

Өнөөдөр Монгол-Казакстаны бизнес уулзалт боллоо. Энэ уулзалтад Казакстаны талаас агаарын тээвэр, эрчим, хүч, кабель, цахилгаан холбоо, хүнс, эм зэрэг олон салбарын аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Казакстаны бизнес уулзалт боллоо
Монгол-Казакстаны бизнес уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол-Казакстаны бизнес уулзалт боллоо. Энэ уулзалтад Казакстаны талаас агаарын тээвэр, эрчим, хүч, кабель, цахилгаан холбоо, хүнс, эм зэрэг олон салбарын аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Тус улсын бизнес эрхлэгчид Монголд бараа бүтээгдэхүүнээ импортлох сонирхол их байдаг. Манай бизнесийн орчин ч таатай болж байгааг “DOSFARM” компанийн маркетингийн менежер В.Б Подшивалов тодотголоо.

Монгол, Казакстан хоёр улсад хамтын ажиллагааны шинэ боломжууд их байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Гэхдээ цаашид хоёр улсын бараа эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдэх хэрэгтэйг онцоллоо.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал хамгийн чухал болоод байгаа. Тийм ч учраас Казакстан улстай хамтарсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллана гэж танхимын зүгээс хэлж байна.

Өнөөдөр болж байгаа хоёр улсын бизнес уулзалтаар бизнес эрхлэгчийн ганцаарчилсан уулзалт болж байна. Энэ үеэр цаашид хамтран ажиллах шинэ гарц нээгдэнэ гэж форумд оролцогчид хэлж байсан юм.

Хуваалцах