Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол хайлаас авч эхэллээ

Монгол хайлаасны нэгж үнэ нь 700 төгрөгт багтсан байх шаардлагатай юм. Монгол хайлаас нийлүүлэх хүсэлтийг энэ сарын 11-18 хүртэл авах бөгөөд шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажиллах болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хайлаас авч эхэллээ
Монгол хайлаас авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн “Хот тохижилтын газар” нь Монгол Улсад мод үржүүлгийн газартай аж ахуйн нэгжүүдээс дараах шаардлага хангасан Монгол хайлаас нийлүүлэх тухай хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Монгол хайлаасны нэгж үнэ нь 700 төгрөгт багтсан байх шаардлагатай юм. Монгол хайлаас нийлүүлэх хүсэлтийг энэ сарын 11-18 хүртэл авах бөгөөд шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан ажиллах болно.

Хүсэлтийг Баянзүрх дүүрэг 14 хороо Жуковын өргөн чөлөөнд байрлах “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т авч байна гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

Тавигдах шаардлага:

1 Модны хэлбэр Титэм салаа зөв хэлбэртэй 2 Модны нас, хэмжээ 2-3 настай, 0,6 метрээс дээш өндөртэй, оройн хаталт өгөөгүй байх 3 Модны үндсэн мөчир Мөчрийн салаалт олон байх 4 Модны үндэс Салаалсан үндэс ихтэй, хялгасан үндэснүүд тасраагүй, шороо нь угаагдаагүй байх 5 Баглаа, боодол Өндрийн хэмжээгээр нь ангилж 50 ширхэгээр багцалж бооно.

Хуваалцах