Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 84.7 хувь нь 400-аас дээш оноо авчээ

Элсэгчдийн эх хэлний боловсролын хэрэглээний чадварын түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтын босго оноог энэ жил 400 болгож тогтоосон бөгөөд шалгуулагчдын үнэлгээ өнгөрсөн жилээс өссөн дүнтэй гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 84.7 хувь нь 400-аас дээш оноо авчээ
Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 84.7 хувь нь 400-аас дээш оноо авчээ. Зураг: МҮОНРТ

Элсэгчдийн эх хэлний боловсролын хэрэглээний чадварын түвшинг тогтоох зорилго бүхий шалгалтын босго оноог энэ жил 400 болгож тогтоосон бөгөөд шалгуулагчдын үнэлгээ өнгөрсөн жилээс өссөн дүнтэй гарчээ.

Энэ жилийн хувьд Монгол хэл, бичгийн шалгалтад улсын хэмжээнд 21493 шалгуулагч хамрагдсаны 13658 нь хөдөө орон нутгийн, 5943 нь Улаанбаатар хотын харьяалалтай байлаа. Монгол хэл бичгийн шалгалтыг 2 үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд эхнийх нь 3 дугаар сарын 21-нд болж өнгөрсөн. Тус шалгалтад 400 ба түүнээс бага хэмжээст оноо авсан шалгуулагчид дөрөвдүгээр сарын 25-нд дахин шалгалт өгөх эрхтэй юм байна. Эхний шалгалтаар нийт шалгуулагчдын 84.7 хувь нь 400-аас дээш оноо авчээ.

Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоол иргэдийн эх хэлний боловсролын чанарыг ахиулах зорилгоо хангаж байна гэж үзэж байна.

Хуваалцах