Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол хэл, бичгийн шалгалтад 39964 шалгуулагч хамрагджээ

Өчигдөр буюу 2025 оны 4-р сарын 18-ны өдөр зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтад өмнөх оны төгсөгчид болон 12-р анги төгсөж буй 41433 шалгуулагч бүртгүүлснээс 39964 шалгуулагч буюу 96.5% нь амжилттай хамрагдлаа. гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хэл, бичгийн шалгалтад 39964 шалгуулагч хамрагджээ
Монгол хэл, бичгийн шалгалтад 39964 шалгуулагч хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын хэмжээнд байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалт өчигдөр эхэлсэн.

Өчигдөр буюу 2025 оны 4-р сарын 18-ны өдөр зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтад өмнөх оны төгсөгчид болон 12-р анги төгсөж буй 41433 шалгуулагч бүртгүүлснээс 39964 шалгуулагч буюу 96.5% нь амжилттай хамрагдлаа. гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Энэ жил монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.

Өнөөдөр 10 цагаас 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Хуваалцах