Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол хэл, бичгийн шалгалтыг дахин авна

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-нд өндөрлөнө.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хэл, бичгийн шалгалтыг дахин авна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дахин авна. Зураг: МҮОНРТ

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-нд өндөрлөнө. Энэ жилийн шалгалтын нэг онцлог нь элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт хүүхдүүд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр болсон. Тэгвэл энэ сарын 14-нд явагдсан монгол хэл, бичгийн шалгалтад орж амжаагүй хүүхдүүдээс шалгалт авахаар болжээ. Учир нь монгол хэл, бичгийн шалгалтад нийслэл, орон нутгийн хэмжээнд нийт 1400 хүүхэд хоцорсны улмаас орж чадаагүй байна. Харин шалгалт өгөх хугацааг Боловсролын үнэлгээний төвөөс зарлана. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтаас хоцорсон ч сонгосон бусад хичээлийнхээ шалгалтыг өгч болох аж.

Түлхүүр үг:шалгалт
Хуваалцах