“Монгол хэлний дүрмийн шинэчлэлт” сургалтад хамрагдлаа
Сургалтыг МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн ухааны тэнхимийн багш, доктор Н.Базаррагчаа, доктор Ч.Бямбаханд нар зааж цагаа олсон сургалт болж, албан хаагчдын талархлыг хүлээлээ.
Мэдээллийн алба

НЗДТГ, Архивын газартай хамтран зохион байгуулж буй “Баримт бичгийн стандартын хэрэгжилт” аяны хүрээнд СБД Тамгын газрын болон хороодын Засаг даргын ажлын албаныханд “Монгол хэлний дүрмийн шинэчлэлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж буй баримт бичгийн зохион бүрдүүлэлт, стандартын хэрэгжилтийг мөрдөх, албан хэрэг хөтлөлтийн явцад илэрч буй Монгол хэл бичгийн дүрмийн алдааг арилгах, албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Монгол хэлний зөв бичих дүрмийг мөрдөж хэвшүүлэх зорилготой.
Сургалтыг МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн ухааны тэнхимийн багш, доктор Н.Базаррагчаа, доктор Ч.Бямбаханд нар зааж цагаа олсон сургалт болж, албан хаагчдын талархлыг хүлээлээ.


















