Монгол хэлний шалгалтын бүртгэлийг өнөөдрөөс баталгаажуулна
Шалгалтын бүртгэлийг автоматаар бүртгэсэн учир Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид өөрийнхөө бүртгэлийг баталгаажуулж, суудал болоод шалгалт өгөх анги танхимаа мэдэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Мэдээллийн алба

Монгол хэлний шалгалтын бүртгэлийг өнөөдрөөс баталгаажуулна. Шалгалтын бүртгэлийг автоматаар бүртгэсэн учир Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид өөрийнхөө бүртгэлийг баталгаажуулж, суудал болоод шалгалт өгөх анги танхимаа мэдэж авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэгчид нь шалгалтын өмнө Монгол хэлний шалгалтыг заавал өгөхөөр болсон. Ингэхдээ хоёр удаа өгөх боломжтой. Эхний шалгалт энэ сарын 23-нд эхлэх юм. Тиймээс өнөөдрөөс бүртгэлээ баталгаажуулаарай гэж Боловсролын Үнэлгээний төвийн хэлтсийн дарга н.Ганбат хэллээ.
Монгол хэлний шалгалтын босго онооны хэмжээ 400. Энэ оноонд хүрээгүй бол дахин шалгалт өгөх боломж бий. Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Засгийн газрын 2013 онд баталсан тогтоолоор Элсэлтийн Ерөнхий шалгалтын өмнө нийт бүртгүүлэгчдээс Монгол хэлний шалгалт авах болсон. Ингэхдээ нэг удаа босго оноотой, бусад жилүүдэд босго оноогүй зохион байгуулж байжээ.


















