Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулна
Энэ сарын 15-ны 11:00 цагт МУ-ын ерөнхийлөгчийн иргэний танхимд УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тух
Мэдээллийн алба

Энэ сарын 15-ны 11:00 цагт МУ-ын ерөнхийлөгчийн иргэний танхимд УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан байна.
Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг иргэний танхимын http://www.irgen.org/ цахим хуудсаар дамжуулан бүртгэж буй бөгөөд хуулийн төслийг мөн тус хаягаас татан авч танилцах боломжтой юм.


















