“Монгол хүн–2020” хөтөлбөр үр дүнгээ тайлагналаа
“Монгол хүн – 2020” хөтөлбөрийн таван сайныг нэрлэсэн байна.
Мэдээллийн алба

“Монгол хүн – 2020 өнөөдөр маргааш” сэдэвт бүсийн чуулга уулзлалтыг АН өнгөрсөн найм, есдүгээр саруудад зохиосон. Баруун, зүүн, төвийн болон хангайн бүсэд зохиосон уг чуулга уулзалтын үеэр тус намын гишүүд дэмжигчдийн зүгээс тавьсан асуудлыг багцлахад засгийн газар тогтвортой байх, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг асуудал эхний тавд багтжээ. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр өнөөдөр ингэж мэдэгдлээ.
“Монгол хүн – 2020 өнөөдөр маргааш” сэдэвт бүсийн чуулга уулзалтад 5000 гаруй гишүүд дэмжигчид оролцож, 3000 гаруй санал гаргасан байна. Мөн тус намын гишүүд дэмжигчдийн зүгээс “Монгол хүн – 2020” хөтөлбөрийн таван сайныг нэрлэсэн байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ сарын 10-наас хоёр сарын хугацаанд орон даяар гишүүд дэмжигчиддээ тайлагнах юм байна.


















