Монгол хүүхдүүд “Нөхөрлөлийн гүүр” олон улсын ээлжид хамрагджээ
“Найрамдал” цогцолборыг төлөөлж бүлгийн удирдагч багш У.Халиун, таван хүүхдийн хамт ОХУ-ын “Орлёнок” хүүхдийн төвийн “Нөхөрлөлийн гүүр” олон улсын ээлжид хамрагджээ
Мэдээллийн алба

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор өнгөрсөн онд ОХУ-ын хүүхдийн "Орлёнок" төвтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хоёр талын боловсролын хөтөлбөрт бүлгийн багш, ажилтнууд, амрагч хүүхдийг хамруулах хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд хүүхэд, багш солилцооны хөтөлбөр 2018-2019 онд амжилттай хэрэгжиж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн сарын 18-аас энэ сарын 7-нд “Найрамдал” цогцолборыг төлөөлж бүлгийн удирдагч багш У.Халиун, таван хүүхдийн хамт ОХУ-ын “Орлёнок” хүүхдийн төвийн “Нөхөрлөлийн гүүр” олон улсын ээлжид хамрагджээ.
Сонирхуулахад, “Орлёнок” хүүхдийн төв жил бүр ОХУ-ын 85 гаруй мужийн болон гадаадын 20 мянга орчим хүүхэд хүлээн авдаг. Тус төв Сочи хотоос 150 км зайтай, Краснодарын нутаг дэвсгэрт Хар далайн эрэг дагуу байрладаг байгалийн үзэсгэлэнт цогцолборт оршдог аж.


















