Монгол Хятад хоёр 65 жил нөхөрлөжээ
Мөн бүтэн жилийн турш тоглолт, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулж боловсролын салбарт Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэх зорилготой байгаа ажээ.
Мэдээллийн алба

Энэ жил Монгол-Хятад улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Тиймээс хоёр улсын засгийн газар 2014 оныг Монгол, Хятадын хоорондын солилцооны жил болгон тэмдэглэхээр болжээ. Тодруулбал төрийн болон бусад бүхий л салбарт солилцооны арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тэр дундаа соёл хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарах аж. Мөн бүтэн жилийн турш тоглолт, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулж боловсролын салбарт Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэх зорилготой байгаа ажээ.


















