Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны 9 дугээр сарын 18-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны 9 дугээр сарын 18-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Өнгөрсөн сарын сүүлчээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн өмнөд хөршид хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарт бүх төрлийн цэргийн техник хэрэгсэл, технологийн чиглэлээр туршлага солилцох, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүн авах, инженер техникийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг нээн хөгжүүлэхээр хэлэлцээрт тусгажээ


















