Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт болж байна

Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт “Чингис” зочид буудалд болж байна. Энэ уулзалтад өмнөд хөршөөс 50 бизнес эрхлэгч оролцож байгаа бол манай улсаас 100 орчим залуу оролцож байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт болж байна
Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын уулзалт “Чингис” зочид буудалд болж байна. Энэ уулзалтад өмнөд хөршөөс 50 бизнес эрхлэгч оролцож байгаа бол манай улсаас 100 орчим залуу оролцож байгаа юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа залуучуудын байгууллагын солилцооны энэ хөтөлбөрт оролцохоор Бүх Хятадын залуучуудын холбооны орлогч, ерөнхий нарийн бичгийн дарга Зя Бо, Хятадын залуу бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ма Синмин нарын тэргүүтэй залуучууд оролцож байна.

Бүх Хятадын залуучуудын холбооны орлогч, ерөнхий нарийн бичгийн дарга Зя Богийн яриаг сонслоо. Монголын залуучуудын холбооноос өмнөд хөршөөс ирсэн зочидоо үдээс хойш зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцуулах юм байна.

БНХАУ-аас ирсэн залуу бизнес эрхлэгчид барилга, үл хөдлөх хөрөнгө, зам тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Манай улсаас ч гэсэн энэ чиглэлээр бизнес эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцсон маш үр дүнтэй уулзалт болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Хуваалцах