Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Хятадын Гадаад хэргийн яамд хоорондын консулын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт 2015 оны аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Хятадын Гадаад хэргийн яамд хоорондын консулын зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Хятадын Гадаад хэргийн яамд хоорондын консулын зөвлөлдөх уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт 2015 оны аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.

Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга хатагтай Хө Инь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Консулын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, хятадын талын төлөөлөгчид Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт бараалхав.

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт нь монгол, хятадын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны консулын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зарим асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болов.

Хуваалцах