Монгол, Хятадын найрсаг харилцааг дэмжинэ
Хятадын цайны ёс, соёл урлагийн арга хэмжээ энэ сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно.
Мэдээллийн алба

Хятадын цайны ёс, соёл урлагийн арга хэмжээ энэ сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно.
Энэ үеэр Түмэн газрын цайны замын түүхэн ховор зургийн үзэсгэлэн, Хятадын мянган жилийн соёлыг шингээсэн цайны соёлын үзүүлбэрүүд болох юм.
Уг арга хэмжээг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Хятадын дарга Си Зин Пиний айлчлалыг тохиолдуулан зохион байгуулж байгаа.
Хятадын цайны ёс, соёл урлагийн арга хэмжээний үеэр хоёр орны залуучуудын уулзалт, эрдэмтэн судлаачдын хуралдаан, бизнес уулзалт, шашны уулзалт зэрэг үйл ажиллагаа болох юм.
Мөн соёлоор дамжуулан хоёр улсын ард иргэдийг ойлголцуулах, өөрөөр хэлбэл, найрсаг харилцааг дэмжих зорилготой гэдгийг Энхтайван найрамдлын ордны Хятадыг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Ундраа онцлолоо.


















