Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнг хэлэлцлээ

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнгийн тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын гишүүдэд танилцу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнг хэлэлцлээ
Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааны дүнгийн тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуралдааны дүнг сайшааж, БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл хангахаар холбогдох яам, байгууллагуудад үүрэг өгч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголын хэсгийн дарга Н.Батбаярт хариуцуулах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг даалгалаа.

Хуваалцах