Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ

Ардын хувьсгалын 100 жил, Театрын музей байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хувьсгалын сэдэвт “Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын театрын музейд нээлтээ хийнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ
“Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 100 жил, Театрын музей байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хувьсгалын сэдэвт “Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын театрын музейд нээлтээ хийнэ.

Монгол Улсад анх 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороог байгуулсан. 1936 онд Зөвлөлтийн уран бүтээлчидтэй хамтран анхны кино "Монгол хүү", 1938 онд "Монгол кино" үйлдвэрийнхэн анхны бие даасан кино болох "Норжмаагийн зам" кино гарчээ.

Ийн 1945 онд Зууны манлай монгол кино” Цогт тайж” хоёр анги 15 бүлэг уран сайхны киног бүтээж, 1957 онд Монгол кино үйлдвэр, 1987 онд Улсын киноны ерөнхий газар, 1997 онд “Монгол кино” улсын үйлдвэрийн газрыг байгуулсан түүхтэй.

Монгол кино үйлдвэрийн хүчин чадлаас шалтгаалж жилдээ 4-6 бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж ирсэн. 1936-1992 онд 35 мм хальсан дээр боловсруулсан 916 баримтат, 1936-2000 онд 292 уран сайхны кино бүтээжээ. Харин 2005-2015 оны хооронд 436 видео кино бүртгэгдсэн байна.

Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жил, Театрын музей байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хувьсгалын сэдэвт “Монгол Кино” үзэсгэлэнг энэ сарын 9-нийг хүртэл дэлгэх юм байна.

Энэхүү үзэсгэлэнгээр монгол киноны түүхэн гэрэл зураг, зурагт хуудас, кино бүтээхэд ашиглаж байсан тухайн үеийн техник, уран бүтээлчдийн хувцас хэрэглэлийг дэлгэх аж.

Хуваалцах