Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Монгол кино нэгтгэл”-ийг шалгажээ

“Монгол кино нэгтгэл”-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт оруулжээ. Кино нэгтгэлд жил бүр 100 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс өгдөг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол кино нэгтгэл”-ийг шалгажээ
“Монгол кино нэгтгэл”-ийг шалгажээ. Зураг: МҮОНРТ

“Монгол кино нэгтгэл”-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт оруулжээ.

Кино нэгтгэлд жил бүр 100 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс өгдөг. Албаны хүний хэлснээр тус шалгалтаар “Монгол кино нэгтгэл” нь 40 гаруй сая төгрөгийн барилга байгууламжийг бүртгүүлээгүй байсан нь тогтоогджээ.

Тиймээс эдгээр хөрөнгөө бүртгэлд оруулах тухай мэдэгдлийг нэгтгэлийн удирдлагуудад өгсөн байна.

Түүнчлэн өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрч акт тогтоосон гэнэ.

Хуваалцах