Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Киргизийн зөвлөлдөх уулзалт болов

Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Консулын албаны үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар протокол гаргав.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Киргизийн зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Киргизийн зөвлөлдөх уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Монгол, Киргизийн ГХЯ-ны Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Бишкек хотноо боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Консулын албаны үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар протокол гаргав.

Уг протоколд Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Киргиз Улсын ГХЯ-ны Консулын газрын захирал Арсланбек Уметалиев нар гарын үсэг зурлаа.

Хуваалцах