Монгол компани ӨМӨЗО-ны Рашаан хотод 4000 ширхэг амны хаалт хүргүүллээ
дээрх амны хаалтыг Рашаан хотын орон нутгийн эмч сувилагчид болон тахалтай тэмцэх тэргүүн фронтод ажиллаж буй хүмүүст тараах аж
Мэдээллийн алба

Монгол Улсын “Зэст-Өндөр” уул уурхайн компанийн хандивласан эмчилгээний хэрэглээний 4000 ширхэг амны хаалт өчигдөр ӨМӨЗО-ны Рашаан хотод очжээ. “Зэст-Өндөр” уул уурхайн компани нь Рашааны бизнес холбооны Монгол Улс дахь хамтын ажиллагааны түнш бөгөөд тус хот шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгааг таслан зогсооход тусалсан гадаадын анхны тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч байгаа нь энэ аж.
Түүнчлэн дээрх амны хаалтыг Рашаан хотын орон нутгийн эмч сувилагчид болон тахалтай тэмцэх тэргүүн фронтод ажиллаж буй хүмүүст тараах аж.


















