Монгол–Малайз гэсэн маш сонирхолтой тоглолт тун удахгүй болох гэж байна
Өнөөдөр 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол–Малайз гэсэн маш сонирхолтой тоглолт болно. УОК-ын шийдвэрээр тус тоглолт 50 хувийн үзэгчтэй явуулах болсон билээ.
Мэдээллийн алба

Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод явагдаж байна. Багууд тус бүр нэг тоглолт хийсэн бөгөөд одоогийн байдлаар Малайзын баг гурван оноотой тэргүүлж байгаа бол манай улсын баг нэг оноотой удаалж байна.
Малайзын шигшээ эхний тоглолтдоо Лаосыг 1:0-ээр хожсон бол Монголын баг Тайландтай 1:1 тэнцсэн.
Өнөөдөр 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Монгол–Малайз гэсэн маш сонирхолтой тоглолт болно. УОК-ын шийдвэрээр тус тоглолт 50 хувийн үзэгчтэй явуулах болсон билээ.
Эргэн сануулахад, 2017 онд Монгол болон Малайзын 23 насны шигшээ багууд мөн энэ тэмцээний урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайз 2:0-ээр хожиж байв.


















