Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган үргэлжилж байна

Өглөө 09.00 цагаас эхэлсэн Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор зохион байгуулагдаж байгаа тус чуулганы үндсэн илтгэлүүд хэдхэн минутын дараа эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган үргэлжилж байна
Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өглөө 09.00 цагаас эхэлсэн Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор зохион байгуулагдаж байгаа тус чуулганы үндсэн илтгэлүүд хэдхэн минутын дараа эхлэх гэж байна.

Төрийн ордонд зохион байгуулагдах “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” нь энэ жил “Монгол туургатны хөгжил” уриан дор болж байгаа юм. Чуулганаар Монгол үндэсний брэндийг дэлхийд сурталчлах нэгдсэн бодлого, олон улсын стандарт бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацийг дотооддоо хэрхэн нэвтрүүлэх, нутагшуулах талаар ярилцахын зэрэгцээ Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриад, Казакстан улсын маркетингийн салбарын төлөөлөл чуулганд оролцож, мэндчилгээ дэвшүүлэх юм.

Өнгөрсөн жил Төрийн ордонд дээрх чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор зохион байгуулж, 800 гаруй маркетер чуулж байсан билээ.

Хуваалцах