Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол морь-3000” арга хэмжээг Гиннесийн номонд бүртгүүлэхгүй

Өнөөдөр буюу энэ сарын 9-нд 3000 морины уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон Монголчуудын их жагсаал Хүй долоон худагт болж болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол морь-3000” арга хэмжээг Гиннесийн номонд бүртгүүлэхгүй
“Монгол морь-3000” арга хэмжээг Гиннесийн номонд бүртгүүлэхгүй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 9-нд 3000 морины уралдаан, мөн Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон Монголчуудын их жагсаал Хүй долоон худагт болох гэж байна.

Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” арга хэмжээ, 3000 морины уралдаан, 1000 морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр морь унаж, төрийн их тугийг залж оролцоно хэмээн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр мэдээлсэн нь ташаа мэдээлэл байж.

Эх сурвалжийн мэдээлснээр уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Морин спорт, уяачдын холбоо энэ талаар албан ёсоор зөвшөөрөл аваагүй юм байна.

Түлхүүр үг:хурдан морь
Хуваалцах