Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол-Мьянмарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Мьянмарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол-Мьянмарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Дипломат болон албан ёсны пасспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин нар гарын үсэг зурав.

Дараа нь МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьж, харилцан бэлэг дурсгалын зүйл солилцлоо. Хүндэтгэлийн зоогийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан урлагийн тоглолт болов.

Хуваалцах