Монгол наадам цогцолборын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдрөөс эхлэн Монгол наадам цогцолборыг барихаар болжээ. Учир нь өчигдөр болсон НИТХ-аар ийм шийдвэр гаргасан байна. Уг цогцолборт төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тив дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээн, гадаад болон дотоодын худалдаа арилжаа, нийтийн амралт зугаалга зэргийг зохион ба
Мэдээллийн алба

Өнөөдрөөс эхлэн Монгол наадам цогцолборыг барихаар болжээ. Учир нь өчигдөр болсон НИТХ-аар ийм шийдвэр гаргасан байна. Уг цогцолборт төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тив дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээн, гадаад болон дотоодын худалдаа арилжаа, нийтийн амралт зугаалга зэргийг зохион байгуулах юм.
Хүй долоон хутагт “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд автомашины зогсоол, худалдаа үйлчилгээний бүс, цахилгаан хангамжийг шийдэж өгчээ. Гэвч харуул хамгаалалт байхгүй учраас дээрх эд зүйлс эхнээсээ хулгайд алдагдаж эхэлсэн байна. Төлөөлөгчид цогцолборыг яаралтай барьж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр санал нэгджээ.


















