Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол наадмын сонирхолтой тоон үзүүлэлт

Нугалбарт эрийн гурван наадмыг төрийн ёсны баяр хэмээн XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс тэмдэглэн ирсэн он цагийн товчооноос эхлэн сонирхолтой мэдээллийг оруулсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол наадмын сонирхолтой тоон үзүүлэлт
Монгол наадмын сонирхолтой тоон үзүүлэлт. Зураг: МҮОНРТ

Үндэсний Статистикийн хороо Тулгар төр үндэслэсний 2223 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол наадмын талаарх сонирхолтой тоон үзүүлэлтүүд- үндэсний их баяр наадмын түүх, хурдны морь унаач хүүхэд, үндэсний цолтой бөхчүүд, үндэсний цолтой харваачид, үндэсний цолтой уяачид, улсын хилээр орсон жуулчид, долоодугаар сард төрсөн хүүхдийн тоог инфографикаар дүрсэлсэн нугалбар бэлтгэж иргэдэд тараалаа. Нугалбарт эрийн гурван наадмыг төрийн ёсны баяр хэмээн XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс тэмдэглэн ирсэн он цагийн товчооноос эхлэн сонирхолтой мэдээллийг оруулсан юм. http://www.nso.mn/book_2/index.html

Хуваалцах