Монгол ном олон улсын үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртлээ
"Сингапур-2015" дэлхийн маркны үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, док, профессор Н.Жанцангийн
Мэдээллийн алба


"Сингапур-2015" дэлхийн маркны үзэсгэлэнгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, док, профессор Н.Жанцангийн туурвисан “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном мөнгөн медаль хүртлээ.
Доктор Н.Жанцангийн хувийн цуглуулга дээр тулгуурлан бүтээсэн энэхүү ном нь Монгол, гадаадын болон Монголын нэртэй марк цуглуулагчдын цуглуулга, бүтээлүүд багтсан Монголын ховор, онц ховор маркны шалгуурыг тодорхойлж, задлан шинжилгээ хийсэн анхны бүтээл болсон байна.
Мөн Монголын зарим ховор марк олон улсын дуудлага худалдаанд 50-100 сая төгрөгийн ханшид хүрч, Монголын морин өртөөний үед хэрэглэж байсан нэн ховор захидлын дугтуй 100 мянган ам доллараар зарагдсан цаг үед энэхүү ном дэлхийн марк цуглуулагчдын анхаарлыг татаад байна. Энэ ном 2015 онд 500 хувь хэвлэгдсэн юм.


















