Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг хуралдав

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал өчигдөр Улаанбаатар хотод боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг хуралдав
Монгол-ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын ажлын хэсэг хуралдав. Зураг: МҮОНРТ

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхдугаар хурал өчигдөр Улаанбаатар хотод боллоо.

Тус хуралд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стартегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга А.Н.Цинамдзгвришвили тэргүүтэй төлөөлөгчид болон Щелковский комбинат болон "Малын эрүүл мэндийг хамгаалах үндэсний төв"-ийн төлөөлөл хүрэлцэн ирж, оролцсон байна. Яам хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм болох Ажлын хэсгийн хурал нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгааг талууд тэмдэглээд цаашид жил бүр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх Төрийн айлчлалыг угтан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаа тохиролцох чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Монгол, ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар талууд илтгэл тавьж, тус салбарын бодлогын талаарх мэдээллүүдийг солилцож, мөн түүнчлэн Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөөг харилцан танилцууллаа. Үүнд мал эмнэлгийн, таримлын үр сортын үржүүлгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудал болон технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт гэх мэт бусад асуудалд хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах