Монгол орлон тоглогчид тоглосон “Марвел”-ын киноны трэйлэр цацагдлаа
“Холливуд”-ын “Мулан” тэргүүтэй кино төслүүдэд оролцсон Монголын Б.Болдбаатар ахлагчтай арван орлон тоглогч “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны зураг авалтад оролцсон билээ
Мэдээллийн алба

Найруулагч Дестин Дэниел Креттоны бүтээл, жүжигчин Сыму Лю гол дүрийг нь бүтээсэн “Марвел”-ын Ази супер баатартай “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны анхны постер болон богино хэмжээний трэйлэр дөрөвдүгээр сарын 19-нд цацагдсан. Учир нь Shang-Chi-гийн дүрийг бүтээсэн Сыму Люгийн 32 насны төрсөн энэ өдөр тохиосон бөгөөд тэрбээр 1989 оны дөрөвдүгээр сарын 19-нд төржээ.

“Shang-Chi and the Legend of the Ten Rings” анх 2021 оны долоодугаар сарын 9-нд нээлтээ хийхээр товлосон ч хойшилсон. Учир нь “Marvel” студи “Black Widow” бүрэн хэмжээний киноныхоо нээлтийг тавдугаар сарын 7-нд товлоод байсан ч дахин хойшлуулж, 7 дугаар сарын 9-нд хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор “Shang-Chi and the Legend of the Ten Rings” бүрэн хэмжээний кино ирэх есдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр болсон юм. Түүнчлэн “Марвел” студи “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноныхоо албан ёсны трэйлэрийг энэ сарын 25-нд дэлхий нийтэд цацлаа.
Ташрамд дуулгахад, “Холливуд”-ын “Мулан” тэргүүтэй кино төслүүдэд оролцсон Монголын Б.Болдбаатар ахлагчтай арван орлон тоглогч “Shang-Chi and the Legend of the Ten Rings” киноны зураг авалтад оролцсон билээ.



















