Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол орлон тоглогчид тоглосон “Мулан” киноны трэйлэр цацагдлаа

Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Action crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон. Тэд “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол орлон тоглогчид тоглосон “Мулан” киноны трэйлэр цацагдлаа
Монгол орлон тоглогчид тоглосон “Мулан” киноны трэйлэр цацагдлаа. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” пикчерс цөөнгүй хүүхэлдэйн кинонуудаа дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тус бүтээлүүдийн нэг болох “Дамбо” кино өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн. Уг бүтээлд Монгол циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүр бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүнээс гадна 1998 онд анимэйшн хэлбэрээр дэлгэцнээ гарсан “Мулан” кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд тус бүтээлийн анхны трейлэр цацагдлаа. Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Action crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон. Тэд “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн билээ.

Сонирхуулахад, дээрх киноны гол баатар Муланы дүрийг Хятадын жүжигчин Лю Ифэй бүтээснээс гадна хааны дүрд Жет Ли, жанжны дүрд Донни Иен тоглосон.

Хуваалцах