Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол орны нийт ойн 74 хувь нь хөгширчээ

Монгол орны ойн сангийн талаар шинэчлэн гаргасан судалгаагаар нийт ойн нөөцийн 74.08 хувийг, талбайн 66.2 хувийг болц гүйцсэн, хөгшин ой эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол орны нийт ойн 74 хувь нь хөгширчээ
Монгол орны нийт ойн 74 хувь нь хөгширчээ. Зураг: МҮОНРТ

Монгол орны ойн сангийн талаар шинэчлэн гаргасан судалгаагаар нийт ойн нөөцийн 74.08 хувийг, талбайн 66.2 хувийг болц гүйцсэн, хөгшин ой эзэлж байна. Ой модыг төрөл тус бүрээр нь залуу, дунд, болц гүйцэж байгаа, болц гүйцсэн хөгшин ой гэсэн дөрвөн ангилалд хуваадаг байна. Энэ ангиллаар шилмүүст ойг 100-120 жил, навчит ойг 50 жил болмогц болц гүйцсэн ой гэж үздэг. Болц гүйцсэн хөгшин насны бүлэгт хамаарч байгаа модыг бүгдийг огтолж ашиглана гэсэн үг биш бөгөөд манай орны ой дахь шилмүүст модны биологийн нас 350-400 жил байдаг бөгөөд энэ хугацаанд тухайн мод өөрийн экологийн ач холбогдол нь хэвээр байдаг.

Иймд ойн өөрийнх нь сэргэн ургах чадвар, гүйцэтгэж байгаа үүрэг ач холбогдол зэргийг харгалзан Ойн тухай хуулиар хамгаалалтын бүсийн ойд зөвхөн арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг, ашиглалтын бүсийн ойд нөөцийн 10-20 хувийн эрчимтэйгээр 25-30 жилийн давталттайгаар зөвхөн түүвэрлэн огтлох аргаар батлагдсан арга технологийн дагуу мод бэлтгэхийг хуульчилж өгсөн байдаг ажээ.

Хуваалцах