Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол орныг морьтой тойрно

“Морьтон Монгол Залуус” ТББ-аас зохион байгуулж буй Морьтон Монгол аялал нь ирэх сарын нэгнээс арван нэгэн сарын нэгний хооронд Монгол орноо мориор анх удаа бүтэн тойрох бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тэр дундаа морин аяллыг олон нийтэд сурталчлах, хил орчмын аяллын шинэ маршрут нээх, з

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол орныг морьтой тойрно
Монгол орныг морьтой тойрно. Зураг: МҮОНРТ

“Морьтон Монгол Залуус” ТББ-аас зохион байгуулж буй Морьтон Монгол аялал нь ирэх сарын нэгнээс арван нэгэн сарын нэгний хооронд Монгол орноо мориор анх удаа бүтэн тойрох бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тэр дундаа морин аяллыг олон нийтэд сурталчлах, хил орчмын аяллын шинэ маршрут нээх, залуучуудад эх орноо хайрлах, эх түүхээрээ бахархах сэтгэлгээг төрүүлэх, морийг эдлэж хэрэглэх уламжлалт ухааныг сурталчлах, Монгол морь, Монгол эр хүний тэсвэр тэвчээрийг шалгах зорилготой аялал юм.

Морьтон Монгол аяллыг МУБИС-Байгалийн ухааны сургуулийн Газарзүй аялал жуулчлалын ангийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү нар санаачилсан бөгөөд одоо “Морьтон Монгол Залуус” нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна.

Тус аяллыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Монголын сайтуудын холбоо, Монгол Туургатны гайхамшигт Монгол морь ТББ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байгаа юм байна.

Мөн Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Ц.Дуламсүрэн, Л.Цандэлэг, ААУ Б.Лхамсүрэн нар өөрсдийн унаган хүлгээрээ их аянд нь бэлэг барьжээ.

Урьд өмнө нь Монгол орныг төдийгүй дэлхийг мориор тойрох гэж олон удаа оролдлого хийсэн ч төдийлөн бүтэн тойрч амжаагүй байна.

Тус аяллын баг мэргэжлийн гэрэл зурагчин, зураглаачийн хамт таван хүний бүрэлдэхүүнтэй аялах юм байна. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй бүхэн Морьтон Монгол залуусыг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна.

Хуваалцах