Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулсны түүхт 86 жилийн ой тохиож байна
1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулагджээ.
Мэдээллийн алба

Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 86 жилийн ой энэ өдөр тохиож байна.
1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм.
1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулагджээ.
Эдгээр түүхэн үйл явдлаас хойш эдүгээ 86 жилийг ардаа орхиод байна. Агаарын цэнхэр долгионыг "араажив" гээчээр эзэгнэдэг Монголын радиогийн үе, үеийн уран бүтээлчид, эрхэм сонсогчид та бүхэнд энэ түүхэн ойн өдрийн баярын мэндийг хүргэе.


















