Монгол, Оросын албан ёсны гэрээ хэлэлцээр эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн ёслол хүндэтгэлийнн өргөөнөө хүлээж авсны дараа албан ёсны гэрээ хэлэлцээрүүд эхэлсэн юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн ёслол хүндэтгэлийнн өргөөнөө хүлээж авсны дараа албан ёсны гэрээ хэлэлцээрүүд эхэлсэн юм.
Хоёр улсын тэргүүн гурван багц сэдвийн хүрээнд 13 гэрээнд гарын үсэг зурах аж. Эхний ээлжинд тэд транзит тээврийн асуудлыг хөндөх бол үргэлжлүүлэн Улаанбаатар төмөр замын нууц гэрээ, хос төмөр зам болоод төмөр замыг тойрсон асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой үр дүнд хүрэх юм.
Түүний дараагаар хөдөө аж ахуй, төв банктай холбоотой арилжаа, төгрөгийн квот зэргийг хэлэлцэнэ. Хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлыг ч мөн хөндөх юм.


















