Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Монгол-Оросын бизнес форум болно

ОХУ-ын Эрхүү мужийн төлөөлөгчийн газар, “Бизнес контакт” компани, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 11-13-нд олон улсын “Ворота в Азию 2014” 23 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Оросын бизнес форум болно
Монгол-Оросын бизнес форум болно. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Эрхүү мужийн төлөөлөгчийн газар, “Бизнес контакт” компани, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран энэ сарын 11-13-нд олон улсын “Ворота в Азию 2014” 23 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.

Энэхүү арга хэмжээний үеэр гуравдугаар сарын 12-ны 10:00-13:00 цагт Монгол-Оросын бизнес форум МҮХАҮТ-ийн 507 тоотод болох бөгөөд уг форумд Москва, Кранснодар, Ростов на Дону, Кемериво, Иркутск, Екатеринбург, Ангарск, Улан-Үдэ, Беларусь зэрэг хотын хөдөө аж ахуй, хүнс, барилга, хүнд хөнгөн үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын компаниуд оролцоно.

Хуваалцах