Монгол-Оросын бодлогын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын Бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болов.
Мэдээллийн алба

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын Бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болов. Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, оросын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал О.В.Степанов нар тэргүүлэн оролцож бүс нутаг, олон улсын хүрээн дэх хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн төлөөлөгчдийг мөн хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, Монгол-Орос-Хятад гурван талт хамтын ажиллагаа, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн Холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллаж буй талаар ярилцав.



















