Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Оросын эрдэмтэд ниймгийн шинжлэх ухааны салбарт хамтарна

Манай улсын геологийн нийт нөөц нь 152 тэрбум тонн. Түүнээс 10 тэрбум тонн нь батлагдсан нөөц. Одоогоор 200 орчим нүүрсний орд, илэрц байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Оросын эрдэмтэд ниймгийн шинжлэх ухааны салбарт хамтарна
Монгол, Оросын эрдэмтэд ниймгийн шинжлэх ухааны салбарт хамтарна. Зураг: МҮОНРТ

Манай улсын геологийн нийт нөөц нь 152 тэрбум тонн. Түүнээс 10 тэрбум тонн нь батлагдсан нөөц. Одоогоор 200 орчим нүүрсний орд, илэрц байдаг. Түүнээс 70 орчим нь судлагдсан байдаг байна. Монгол Оросын эрдэмтэд хамтран Монголын болон Баруун сибирын ордуудын нүүрсийг судлан физик химийн иж бүрэн үзүүлэлтээр нь шинжилжээ. Ингэснээр нүүрсийг химийн болон физикийн аргаар гүн боловсруулж эрчим хүчний хэмнэлттэй технологи боловсруулах туршилтыг хийж байна.

Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн удирдагч, академич Бычков.И.В “2016-2017 онд 2 улсын эрдэмтэд нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл дээр гол анхаарлаа хандуулна. Бид энэ чиглэлээр Монгол Улсын БСШУЯ, ШУТИС-ийнхантай уулзаж ярилцсан. Санхүүжилтийн асуудлыг 2 тал ид хэлэлцэж байна. Ирэх сард ОХУ-ын Чита хотод болох хурлаар бид нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах төслүүдийн тухай авч хэлэлцэх юм” гэлээ.

Хуваалцах