Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум маргааш болно

Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум маргааш болно

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум маргааш болно
Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум маргааш болно. Зураг: МҮОНРТ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ОХУ-ын Хамтын ажиллагааны “Россотрудничества” агентлагтай хамтран зохион байгуулж буй Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 14:00-18:00 цагт Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр болно.

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг тус форумд оролцохыг урьж байна.

МОНГОЛ -ОРОСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН II ФОРУМ

Сэдэв: “НАЙРСАГ ХӨРШ-ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЯРИА

Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Русский Дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв хуучнаар /РЦНК/

Хэзээ: 2021 оны 11 дүгээр сарын 03

Цаг : 14:00 цаг

ХӨТӨЛБӨР

Хугацаа Хэлэлцүүлэг Илтгэгч 14:00 -14:30 Бүртгэл: /Техникийн үзлэг/ Ажлын хэсэг, техникийн ажилчид 14:30 -14:40 Нээлт: З.Боргилмаа МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Р. Базархандаева ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь «Русский Дом» -ын захирал 14:40-14:50 Нээлт: 14:50-15:00 Мэндчилгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан 15:00-15:10 Мэндчилгээ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовын мэндчилгээ 15:10-15:20 Мэндчилгээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ГХЯ-ны төлөөлөл 15:20 -15:40 Үндсэн илтгэл: Монгол-Оросын хамтын ажиллагааны ирээдүй: ХМХ-үүдийн үүрэг ба оролцоо З.Боргилмаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч 15:40 -16:00 Үндсэн илтгэл: Оросын ХМХ-үүдийн өнөөгийн байдал Шафир Тимур Олон улсын сэтгүүлчдийн Холбооны дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга, ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны Олон улсын хэлтсийн тэргүүн 16:00 -16:20 Илтгэл: Монгол-Оросын сэтгүүлзүйн салбар дахь хамтын ажиллагаа Б. Наранбаатар Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн эрхлэгч , доктор 16:20-16:40 Илтгэл: ОХУ, Монгол Улсын ХМХ-үүдийн хамтын ажиллагаа Мешкова Анжелика Викторовна Буриад Улсын Тэргүүний дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга 16:40-17:10 Хэлэлцүүлэг: Нээлттэй ярилцах 17:10 -17:30 Цайны завсарлага: 17:30-18:30 Салбар хурлууд: Телевизийн хурал, уулзалт- Бага танхимд Радио хурал, уулзалт- хэвлэлийн төвд Сонины хурал, уулзалт- Русский Дом дахь Ерөнхийлөгчийн номын санд Мэдээллийн сайтын хурал , уулзалт- Русский Дом дахь Ерөнхийлөгчийн номын санд 18:30-18:40 Хаалт: З.Боргилмаа -МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Р. Базархандаева ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь «Русский Дом» -ын захирал

Утас: 90106600, 94111727

Хуваалцах