Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум боллоо

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/ Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан-Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчид

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум боллоо
Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/ Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан-Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчид Монгол Улсад тавдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын Их Хурлын зарим гишүүд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон яамд, агентлаг, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж шинэ цагийн Монгол Улсын хөгжил дэвшил, тэргүүлэгч салбаруудын бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Мөн Оюу Толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК болон зарим телевизээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцах юм.

2016 оны тавдугаар сарын 16. Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

ОХУ-ын сэтгүүлчид Улаанбаатарт газардсан даруйдаа Гадаад хэргийн яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулж буй “Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум”-д оролцлоо. Форумд монголын талаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МОНЦАМЭ агентлаг, сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд зэрэг 50 гаруй төлөөлөгчид оролцож, хоёр талын хэвлэл мэдээллийн салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мэдээлэл, нэвтрүүлэг, сэтгүүлчид харилцан солилцох зэрэг хамтын ажиллагааны цаашдын зорилтоо ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хуваалцах