Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан болно

Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан болно
Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

· 2013 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болох Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга О.Чулуунбатад даалгалаа.

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэл болон Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуваалцах