Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол сарлаг” фестивалийн үеэр сарлагийн парад болно

Түүнчлэн ирэх наймдугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парадаас гадна “Хөхдэй” уралдаант тэмцээн сайхан сарлаг, ганган сарлаг, сарлагт ээлтэй малчин, саглагар сагсаахай, шимт идээ, арвин баялаг, ура

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол сарлаг” фестивалийн үеэр сарлагийн парад болно
“Монгол сарлаг” фестивалийн үеэр сарлагийн парад болно. Зураг: МҮОНРТ

Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад, дотоодын иргэд, жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” фестиваль ирэх сарын 17-20-ны хооронд Архангай аймагт зохион байгуулагдана.

Дээрх арга хэмжээний гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнэ нь нэмэгдэж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулах, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд болоод гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх юм байна.

Түүнчлэн ирэх наймдугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парадаас гадна “Хөхдэй” уралдаант тэмцээн сайхан сарлаг, ганган сарлаг, сарлагт ээлтэй малчин, саглагар сагсаахай, шимт идээ, арвин баялаг, уран сарлаг гэсэн төрлөөр болох аж.

Үүнээс гадна жуулчдад зориулсан “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолт зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах