Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол шандастанд Г.Батмөнх, өсвөрийн бөхийн барилдаанд Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүллээ

Нийтийн монгол шандастаны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол шандастанд Г.Батмөнх, өсвөрийн бөхийн барилдаанд Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүллээ
Монгол шандастанд Г.Батмөнх, өсвөрийн бөхийн барилдаанд Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 28-нд буюу өчигдөр болсон сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастаны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэжээ. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрсөн байна.

Харин өсвөрийн бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, "Энжи" клубийн тамирчин Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэсэн бол их шөвөгт Архангайн аймгийн өсвөрийн бөх М.Рэнцэндаржаа шалгарлаа.

Хуваалцах